Таныг дээрэмдэж байна
Монгол Улсын иргэн та 2009 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн зүйл, заалт бүрийг нь цэг, таслал орхилгүй уншаарай. Танд хэрэгтэй зүйлийг анхаарахгүй бүү орхиорой. Яагаад гэвэл насан туршдаа хувь хишиг хүртэх зүйлийг тань Засгийн газар луйвардчихаад байхад тоохгүй орхиж боломгүй. Тиймээс танд мэдээлэлд ойр байдаг сэтгүүлч хүнийхээ хувьд энэ үгийг аминчлан хэлж байгаа юм шүү.
Д.Батжаргал
Тоогоор наадахуй

Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж үгүй.Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8 ихнаяд төгрөгт хүрч, 17.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн мөнгөний нийлүүлэлт ч огцом нэмэгдсэн юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 6.4 ихнаяд төгрөгт хүрч, 2010 оныхоос 37.3 хувиар өссөн гэнэ. Мундаг тоо байгаа биз. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалт л ДНБ өсөлттэй харагдахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувь, манай экспортын 95 хувь нь мөн энэ салбарынх.Монголчуудад уул нь ДНБ биш Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ) гэдгийн л өсөлт хамаатай юм. ҮНБ гэдэг нь монголчуудын хийж бүтээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ. Харин ДНБ гэж гадныхан болон монголчуудын Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээсэн үйлдвэрлэл (үүнд мэдээж уул уурхайн олборлолт багтана), үйлчилгээг хэлдэг аж. Тэгэхээр ДНБ гэдэг ойлголтыг манайх, танайхаар нь ялгаж байж л сая бидэнд наалдаж хоцрох тоо гарах учиртай юм байна.этэл хүн сонсоод цатгалдмаар дээрх хоёр тоо харин яагаад монгол хүн бүрт хүртээлгүй байна гэдгийг ойлгомжтой хэлээд өгөх ухаантан ховор. Чухамдаа бол манай уул уурхайн салбарыг гадныхан эзэмшиж байгаа үед ашиг нь тэдэн рүү л явж таарна. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулаад байгаа юм бага болохоор бидэнд наалдах нь тэр хэрээрээ өчүүхэн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат “ҮНБ учиргүй өссөн юм байхгүй, 2008 оны түвшиндээ л байгаа байх даа” гэлээ. Нэг хүнд ногдох 2005 оны үнээрх ҮНБ 2008 онд 1 444 700 төгрөг байжээ.
Гэтэл манай иргэдийн олонх нь өдөртөө 2-20 ам.доллар хүртэл орлоготой байгаа, харин дэлхийн жишгээр өдөрт 20 ам.доллароос дээш орлого олдог хүнийг дундаж ангид тооцдог гэвэл манайд дундаж анги бүрдээгүй байна. Тэгэхээр ядуурал буурсан гэдэг нь худлаа л болж таарна.Өөр олон сайхан тоонууд бий. Тоочоод тоолоод барах юм биш. Харин манай хэд эгнэж зогсоод хоороороо урамтай гэгч нь дуулна даа:
Манай цэцэрлэг тоо заасан
Маш сайн сураарай гэсэн
Манай багш тоо заасан
Маргааш өглөө асууна гэсэн
Хоёр хоёрын дөрөв дөө
Нэгийг хасаад гурав даа
Хоёр гурвын зургаа даа
Нэгийг нэмээд долоо доо...
Жич: Долоогийн тоог монголчууд дордохын цондон гэж үздэг. created by D.Batjargal